Монголын Антропологийн Холбооны олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг.
2024 оны 8-р сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Кембриж Монгол Форум II зохион байгуулагдана. Хоёр жилд нэг удаа болдог Кембриж Монголын 2 дахь удаагийн форум нь “Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн 5 давхрын хурлын танхимд англи хэл дээр, олон нийтэд нээлттэй болно. Хурлын хөтөлбөрийг доорх холбоосоор харна уу?
https://www.miasu.socanth.cam.ac.uk/files/media/cmf-ii-program-5.08.2024.16.00.pdf?fbclid=IwY2xjawIZHiFleHRuA2FlbQIxMAABHcHDvDOpV8CqbAOQEm50s0zOwGXfqaSW8Kn3kluUTQB18BTeXusqKZbyGw_aem_u6JZLQXEqvijBUdPbHlRHw
Монголын Антропологийн Холбооны хамтран зохион байгуулах эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирнэ үү?
"Төв ба дотоод азийн нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд" сэдэвт Симпозиум 11-р сарын 23-нд МУИС-ийн Номын сангийн V давхарт зохион байгуулагдана.
Тус Симпозиумд ЮНЕСКО-ийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн гишүүн орнууд болох Казахстан, Киргиз, Турк улсын Засгийн газрын төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын бодлого, хэтийн төлвийн хэсгийн Торгоны Зам хөтөлбөрийн мэргэжилтэн нар өөрсдийн судалгаа, үзэл бодлоо олон нийт, эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчидтай хуваалцана. Та бүхнийг тус Симпозиумд хүрэлцэн ирэхийг урьж байна.