Тус холбоо нь Профессор Б.Мандухайн хандиваар Монгол Улсын Их Сургуулийн Антропологийн хөтөлбөрийн ахисан түвшинд идэвхтэй суралцагчийг (нийгэм-соёлын антропологи чиглэлээр мэргэшиж буй) хээрийн судалгаагаа хийхэд дэмжлэг болох зорилгоор 2025 оноос “Профессор Б.Мандухайн нэрэмжит хээрийн судалгааны тэтгэлэг” зарлаж эхлээд байна.
Уг тэтгэлгийн анхны эзнээр Антропологийн хөтөлбөрийн магистрын оюутан Б.Мэнд-Амар шалгарав. Тэрээр "ПОСТ-СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГ, УЛС ТӨРИЙН ЗУРАГТ ХУУДАС, ТҮҮНИЙ ДҮРСЛЭЛИЙН ИЛРЭМЖ" сэдвээр судалгаа хийж, пост-социализмын үеийн соёл урлаг, улс төрийн зурагт хуудасны дүрслэл, бэлгэдэл, үзэл санааны өөрчлөлтийг монголчуудын нийгмийн сэтгэлгээтэй уялдуулж, антропологийн үүднээс судлахаар зорьж байна.
Профессор Б.Мандухайн тухай
Массачусеттсийн Технологийн Институтийн (Massachusetts Institute of Technology) Антропологийн тэнхимийн профессор Б.Мандухай нь МУИС-ийн Хэл, уран зохиолын ангийг дүүргэж, Харвардын Их Сургуульд антропологийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Түүний Tragic Spirits: Shamanism, Gender and Memory in Contemporary Mongolia (2013), A Thousand Steps to Parliament: Constructing Electable Women in Mongolia (2022) зэрэг нэгэн сэдэвт бүтээлийг Чикагогийн Их Сургуулийн хэвлэлийн газар хэвлэсэн бол эрдэм шинжилгээний өгүүллүүд нь Journal of the Royal Anthropological Institute, American Anthropologist, Annual Review of Anthropology, American Ethnologist, Inner Asia зэрэг сэтгүүлд хэвлэгдэж байжээ.
Тус холбоо нь Профессор Б.Мандухайн хандиваар Монгол Улсын Их Сургуулийн Антропологийн хөтөлбөрийн ахисан түвшинд идэвхтэй суралцагчийг (нийгэм-соёлын антропологи чиглэлээр мэргэшиж буй) хээрийн судалгаагаа хийхэд дэмжлэг болох зорилгоор “Профессор Б.Мандухайн нэрэмжит тэтгэлэг” зарладаг.