Монголын уул уурхайн салбар болон түүний хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь олон жилийн турш ширүүн маргааны сэдэв байсаар ирсэн. Энэхүү маргаан нь ихэвчлэн Монгол Улсыг "байгалийн баялгийн хараал"-ын хохирогч эсвэл "байгалийн баялгийн үндсэрхэг үзэл"-ийн буруутан улс хэмээн тодорхойлох хандлагатай байжээ.
"Төр, олон нийтийн хөдөлгөөн, Монголын алтны уурхай" номонд Дуламын Бум-Очир энэ маргааны нийтлэг урхинд унахаас зайлсхийж, өөр онолын хандлагаар асуудлыг шинжлэхийг зорьжээ. Тэрээр уул уурхайн огцом өсөлтөд үндсэрхэг болон төр төвтэй хариу үйлдэл үзүүлсэн байгаль орчин, эдийн засаг, төр, бүрэн эрхт байдлын талаарх уугуул ойлголтонд төвлөрч судалсан байна.
Энэ хүрээнд тэрээр уул уурхайн өрсөлдөөнтэй компани, эсэргүүцлийн хөдөлгөөн, олон улсын хандивлагч байгууллага, эдийн засгийн хямрал, орон нутгийн болон төв засгийн газрын бодлогын нөлөөн дор Монгол Улсын XXI зууны "неолиберал" гэж үзэгдэж буй бодлогыг хэрхэн бүрэлдүүлсэн болон түүнээс үүдсэн эдийн засгийн бүтэц хэрхэн бий болсон талаар нарийвчлан авч үзсэн байна.
"Тайжийн төр" ном нь Чин гүрний бүрэлдэн тогтсон тухай шинэлэг, зоримог үзэл баримтлалыг дэвшүүлж байна. Энэхүү ном нь Чин гүрнийг Хятадын төвлөрсөн захиргаатай төр төдийгүй Дотоод Азийг эзлэн түрэмгийлсэн гэх уламжлалт ойлголтоос эсрэг байр суурь илэрхийлнэ. Харин эсрэгээрээ, Чин гүрнийг "Дайчин Төр" буюу Манж-Монгол язгууртны холбоо, Буддын шашны хаант төрийн тогтолцоотой улс хэмээн тодорхойлж байна.
Номын зохиогч нарийвчилсан судалгаа, түүхэн үйл явдлыг нэг бүрчлэн өгүүлж, уншигчдад дараах гол санааг илэрхийлэхийг зорьжээ: Монгол язгууртны засаг захиргааны тогтолцоо, Дотоод Азийн цэргийн зориулалттай аравтын тогтолцоо, эзлэн түрэмгийллийн арга барил, Буддын шашны ойлголттой эзэнт гүрний талаарх монгол үзэл суртал зэрэг юм. Эдгээр хүчин зүйлс Чин гүрнийг бүтээж, одоогийн Хятадыг байлдан дагуулж, захирч байсан Дотоод Азийн сүүлчийн эзэнт гүрнийг хэрхэн бий болгосон тухай энэ бүтээл өгүүлдэг.
Зохиогч Б.Мандухай "Парламентад хүрэх мянган алхам" номдоо эмэгтэй нэр дэвшигчид хэрхэн харизмтай, нэр хүндтэй, оюунлаг байж сонгуульд нэрээ бэлдэх стратеги ашиглаж буй тухай өгүүлжээ. Үүнийг "Сонгогдохуйц байх" хэмээн нэрлэж болох бөгөөд неолиберализмын үр дүнд хэт арилжааны шинжтэй болсон сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчид бие махбод, оюун санаагаа шинэлэг, уян хатан байлгаж өөрсдийгөө дахин урлаг хэрэгтэй болно. Парламентад хүрэхийн тулд Монгол эмэгтэйчүүдийн туулдаг бараатай, бэрхшээлтэй Мянган Алхмыг мөшгөн үзвээс дэлхий даяарх ардчиллын толин тусгал мэт төдийгүй дэхийн улс төрийн тогтолцоонд үзүүлж буй неолиберализмын түрэмгий нөлөөтэй тэмцэх шаардлагатайг сануулдаг аж.
Дотоод Азид БНХАУ-ын эрх мэдлийн үндэслэлийг зөвтгөх зорилгоор боловсруулагдсан Синоцентр үзэл нь "Нээлттэй хаалганы бодлого" болон Хятадын үндэсний үзлээс үүдэлтэй. Энэхүү парадигм нь байлдан дагуулалтын онолын эсэргүүцэн гарч ирсэн, экологийн зам мөрийн онол баталгаажсан, хувьслын материалист шинжтэй, түүхийг тайлбарлах нэгэн хандлага болсон зүйл юм.
"Нүүдэлчдийн Левиафан" ном энэ парадигмын анхны зорилго, суурь зөрчилдөөнийг илчилж, түүнийг няцааж байна. Байлдан дагуулалтын онолыг дахин сэргээж, "хүмүүн бус тээврийн" (extrahuman transportation) буюу экосистемийн хүчин зүйлсийн нөлөөг нэмэлтээр тусган, уг бүтээл нь төр болон соёл иргэншлийн эхлэлийг нүүдэлчин мал аж ахуйгаас эхтэй гэж үзэн, Евразийн тал нутгийг хүн төрөлхтний түүхийн төв болгон тодорхойлж байна.
Үүний дагуу энэ нутаг нь улс төр бол нийгэм, эдийн засгийг тодорхойлогч үндсэн суурь дэг журам юм гэсэн байр суурийг баримтлан, хүний нийгмийн үүсэл, хөгжилд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийг шинэ өнцгөөс тайлбарлаж байна.
Монгол Улс 1990-ээд онд социализм нуран унаснаар дэлхий нийтийн космополит үзэл рүү хурдацтай шилжив. Өнөө үеийн Монголын хөгжмийн болон тайзны урлаг хөдөлгөөнт, зах зээлд чиглэсэн шинжтэй болсон бөгөөд эдгээр шинэ урлагийн арга барил нь социалист дэглэмээс өвлөгдөн үлдсэн институцийн хэв маяг, нийгмийн орчинтой тодорхой хэмжээгээр зөрчилдөж байна. Урлагийн салбарт, хуучин төрийн бүтэц гадаад хэлбэрээрээ хадгалагдан үлдсэн боловч агуулгын хувьд хувь хүний бүтээлч, шинэ орон зайгаар дүүргэгдэж буй зөрчил ажиглагддаг.
Энэхүү ном нь социализм болон пост-социализмын нөхцөл дэх "үндэсний соёл" гэх ойлголтыг бүрдүүлж буй соёлын орон зай, үйл явц, үзэл санааны хэлэлцүүлгийг судалсан байна. Соёлын үйлдвэрлэл дэх нийгмийн ой санамж, төрийн үүрэг зэргийг тодруулан авч үзсэнээр, энэ бүтээл нь социалист соёлын бодлогын өргөн хүрээтэй тайлбарыг дэвшүүлж, соёлын үнэт зүйлс ба тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөөний тасралт, үргэлжлэл гэсэн өргөн хүрээний асуудлыг хөндөж байна. 2000-аад оноос хойш Монголын соёлын практикт гарсан өөрчлөлт, ялангуяа хөгжмийн болон тайзны урлагийн салбарт хуримтлуулсан шинэ өгөгдлийг ашиглан, энэ ном нь орчин үеийн соёлын ландшафтыг задлан шинжилж, шинэ өнцгөөс тайлбарлахыг зорьж байна.
Унших холбоос: https://www.austriaca.at/0xc1aa5572_0x003f8106.pdf